Ижий минь миний амьд бурхан...

Ээжээ 
Гадуур их юм сонсогдох болжээ
Хүүхдээ айлын хашаа давуулаад шидчихсэн гэнэ. 
Эмнэлэгийн үүдэнд авчраад хаячихдаг гэнэ. 
10 сар тээж төрүүлчихээд минийх биш гэж хэлдэг гэнэ
Их сонин юм аа ээжээ. 
Би таныг 
Намайг төрүүлж өсгөсөндөө харамсдаг гэж бодсон үе цөөнгүй бий
Намайг харах болгондоо уур нь хүрч бухимддаг байх гэж бодсон үе ч цөөнгүй
Намайг бүдрэх болгонд хатуухан үгээр хурцалдаг байсныг чинь би ойлгоогүй 
Намайг унах болгонд зөөлөн аргадаад босгоход чинь би давардаг байжээ
Хааяа бодоход
Ээжээ та
Намайг хөлд орох гээд тэнтэгнэж явахад уначих вийдээ гэж нүднийхээ булангаар хардаг байсан байх.
Өндөр юман дээр гараад гүйж явахад минь болгоомжтой гээд маань мэгзэм уншдаг байсан байх. 
Хол явлаа гэхэд минь “Нүднээс хол байвал сайн байна. Ойрхон байхаар хүн зовоогоод байх юм” гээд хатуухан дуугардаг ч 
Гараад явахад минь доголон нулимс унагаад “Үнсээд явуулах байсым” гэж амандаа бувтнадаг байсан байх.
Ээжээ Харин би яадаг гээч
Таарсан хүн болгон намайг таньтай адилхан юмаа гэж хэлэх тоолонд одоо болтол би баярладаг
Таараагүй байхдаа ч хоолойг минь сонсоод ижилхэн юмаа гэж хэлэхэд нь би догдолдог 
Өөртөө байгаа бүх мэнгэ, толбо, сэвх таных дээр байгаасай гэж би залбирдаг
Хэрвээ тань дээр минь байвал зүрх шууд л цээжээ зад татах гэж байгаа юм шиг хүчтэй цохилдог
Гэнэтхэн сая бодлоо
Бага ангидаа байсан билүү цэцэрлэгт байсан билүү би танд зориулж хичээн байж сураад ирж дуу дуулж өгсөн дөө. 
“ Инээх нь хүртэл ижлээ ижил гээд хэлэлцээд байх юмаа.
 Индүүрмээр гэнээ би ээжтэйгээ 
Эгэл аашны тань сайхантай 
Эгнэхгүй байхдаа би хичээх л юмдаа ээжий минь” 
гээд л одоо та санадаг уу?
Бас тээр жил Ээж хад орчихоод буцаж явахдаа би унтчихсан Урд суудал дээр, донсолгоотой замд толгой минь санжиганаад их л эвгүй нойрссон. Гэнэтхэн нэг их гоё дэр зүүдлээд зүүрмэглээд сэрвэгнэхэд хоёр хацарт минь та хоёр алгаа дэр болгоод хойд сандал дээрээс шоовойгоод суучихсан өөртөө нэг л эвгүй байрлалтай атлаа намайг тайван гэгч нь унтуулах гэж оролдож байснаа одоо та санадаг уу?
Аан тийн Би Зургаа билүү Долоо дугаар анги байсан санагдана. “Миний охин сайхан амьдарнаа. Чи чинь хаана ч байхгүй их ухаантай, хэнээс ч гарахгүй тийм их чадалтай, хэнд ч заяагаагүй ганцхан миний охин шүүдээ” гэж хэлэхдээ амьдралд минь гэрэл гэгээ оруулж, үхэхдээ ч мартахааргүй сайхан үг хэлсэнээ одоо та санадаг уу? 
Нээрээ Ажлын газрын Урлагын үзлэгт унших гэж байгаа та шалгаад өг гээд Ээжийтэйгээ өнгөрөөсөн наадам шүлэгийг утасаараа уншиж өгөөд уйлуулж байсныг одоо та санадаг уу?
Ээжээ хүн ер нь сонин амьтан юм аа. 
Юугаач мэдэхгүй тэнэг төрчихөөд жаахан юм мэдээд эхлэхээрээ оодорч томроод дээрэнгүй гэж. 
“Би чаднаа Би чадна” гээд хэлчихвэл та надад дэндүү их итгээд сэтгэлээрээ дэмжиж байхад чинь
    Дэмжсэнгүй гэж уурлаад таныгаа уйлуулж байснаа би санадаг 
    Хайралсан хайр чинь эхэдсэн ч юм уу хазгай муруй гишгэхэд минь
    Хэзээ ч дундрахгүй тэр их хайраа тэнэгхэн надад илчлэх эцсийн арга чинь
“Би чамайг үхсэнд тооцлоо тэр нь надад амар байх. Ингэж яваад үхчихжээ гэвэл сэтгэлийн бэлтгэлтэй байя” гэж хэлсэнийг чинь би одоо санадаг.

Ээжээ 
    Энэ хорвоо дээр танийхаа үр болж мэндэлсэндээ би баярладаг
    Энэ орчлон дээр одоо хүртэл таньтай хамт байгаагаараа би бахархадаг
    Энэ ертөнц дээр одоог хүртэл дэргэд минь байгаад тань би талархдаг 
Энэ дэлхийн хэнд ч байхгүй ганцхан надад байдаг Амьд Бурхан нь та болохоор би Мөргөдөг юм.

Эх сурвалж: www.busgui.net

 

Энэ маш их таалагдлаа. Нээрээ л одоо бодоод байхад жаахан байхдаа ихл юманд сэтгэлээрээ ханддаг байжээ.

~ Эмэгтэйчүүдийн баяраар ээжийгээ баярлуулах гэж шөнө утсыг нь нууцаар аваад нээх гоё шүлэг хичээн байж бараг 10н удаа давтжийж утсан дээр нь хураагаад өглөө сэрүүлэг тавиад сэрүүлэгнийх нь аяар тэр бичсэн шүлэгээ тавиад л...

~ Төрөхөөс авахуулаад л бүх л баярлаж талархаж байсан зүйлсээрээ бараг 4 хуудас ар өвөргүй дүүрэн шүлэг бичиж өгөөд л...

~ ТВ - р нэг хөөрхөн тагийг нь авангуут урдаас нь хайртай гэсэн зүрхэн дэр үсэрч ирдэг юм хийж байхыг нь хараад цагны бугуйнд нь байдаг зөөлөн зүйлээр өнөөх дэрийг нь орлуулж хийгээд л нөгөөдөхөө улаанаар будах гээд хамаг хуюцасаа улаан эрээн болгож билээ.

~ Нээх муухай зурдээн байж бас бөөн бунд дунд ээжтэйгээ өөрийгөө зураад л...

~ Шүрээр аймар том 2 нийлсэн зүрхэн түлхүүрийн оосор хийж өгөөд л...

Ер нь нилээн бүтээлж бүх л зүйлд сэтгэлээрээ ханддаг байлаа гэтэл том болох тусам бэлэнчлэх болжээ.

~ дэлгүүр орж хэдэн цэцэг боолгож өгөөд л

~ Хошин шогийн юму тоглолтын тасалбар авч өгөөд л

~ Дуртай чихэр шок-г нь авч өгөөд л

~ Хоолнод ороод л

хэхэ гэсэн ч энэ бүгдийг ээж минь хүйтэн хөндий мэт нээх сүр бадрааж ярьдаггүй ч дотроо баярлаж л явдаг байх даа.

Үхэхгүй болтол хэлэх байсан Би Чамд Хайртай гэж...

~Сайхан гэж өөрийгөө эндүүрч байхад минь
~Санаа тавьж чи надад дуу хүртэл дуулдаг байсан
~Саллаа гэж өөрийнхөөрөө зүтгэж байхад минь
~Санаа алдаад духан дээр минь нэг үнсдэг байсан 
~Жаахан байжээ гээд одоо би уучлалт гуйгаад очьё
~Жаргааж чаднаа гээд чи инээгээд угтах уу?
~Санаад байна гээд одоо би чамруу гүйгээд очьё
~Салахгүй гээд чи намайг тэврээд авах уу?
~Инээмсэглээд надруу чи харахдаа
~Идэр залуу насаа чамдаа л зориулъя гэж хэлдэг байсныг чинь би ойлгоогүй ээ
~Намайг уйлуулчихаад уучлалт гуйхдаа чи минь
~Найзыгаа ойлгооч гэж хардаг байсныг чинь би мэдрээгүй  ээ. 
~Би явчих уу гэж асуухад чинь би тэг гэж хариулсаан 
~Бүлээн нулимс чинь намайг эргэхэд туссаныг би мэдээгүй
~Эргээд ирнээ хурдан ирнэ гэж хэлээд эргэхэд чинь би итгэсэн 
~Буцаад ирэх хугацааг харин би асуугаагүй ээ
~Чи минь ирээгүй одоо 4 жил өнгөрчээ
~Надаас залхаад явсан бол чи хэлэх л байсан 
~Надад хайргүй болоод явсан бол чи ойлгуулах л байсан 
~Намайг зовоохгүй гэсэндээ чи өөр хүнтэй боллоо гэж хэлсэн 
~Найзууд чинь надад харин арай өөр зүйл хэлсэн
~Надад аав чинь хэлсэн 
~Чамайг өнгөрчихлөө гэж
~Зүгээр л хэлээд үнсүүлээд явсан бол 
~Зүүдэнд минь ирээд өөрөө хэлчихсэн бол
~Зөвхөн чамд л хайртай гэж хэлэх боломж надад олгосон бол 
~Зүрхэнд чинь лугшаад үхэхгүй болтол чинь хэлэх байсан юм би тэр үгийг...

Эх сурвалж :  www.busgui.net

Valentine's day буюу өнөөх алдарт Лам багшийн таалал төгссөн өдөр...

   Зиа өнөөдөр чинь өнөөх Гэгээн хайрын төлөө Лам багшийн минь таалал төгссөн өдөр нь юм бээншд хэхэ Гадуур ч залуус ихтэй, хөл хөдөлгөөн ихтэй, баяр хөгжөөнтэй өдөр болж өнгөрөх шиг боллоо. Угаас яар энэ баярыг тэмдэглэж үзсэн ч биш дээ. Нээрээ үнэн азгүй байгааз хэхэ Ийм том босоо эм хүн болчоод ийм баярыг ч утгаар нь тэмдэглэж үзээгүй байх гэж нээрээ воль воль :P гах гах Жил болгон л энэ өдөр ингэж байгаад ч сурчиж... Тэгээд л орой болсон чинь хүн болгон гайхуулах гэж байгаам шиг ФБ дээ өнөөх сайхан өгсөн авсан шок нуудынхаа зургийг шейрлээд унахээнмаа золигнууд чинь (атаархаж нтр лол)

   Би нь ч бас юугаар дутахав гээд ноднин бусад охид шиг шок нтр хайлуулж бариад л бас маягласаан хэхэ. Уг нь бие сэтгэлээ бүгдийг зориулаад л их л гоё юм хийсэн юмсан даанч очих ёстой хүндээ очиж чадалгүй шүүгээний хурат байсаар муудсан даа хөөрхий... :(Тэгээд л шийдсэн дахиж хэзээ ч ингэж сэтгэлээсээ хандаад хэрэггүйн байна гэж. Хэрвээ зүгээр худалдаад авцан байсан бол тэгж их хайрлаж шаналахгүй л байсан байх даа... Гэхдээ зүгээр дээ юм юмыг л үзэх чинь энэ амьд яваагийн учир шүү дээ :) За тэгээд миний өөрийн гараараа хийсэн анхны бөгөөд сүүлчийн азтай бөгөөд азгүй шок минь...

Ааа энд нэг гоё зураг оллоо хэхэ Ноднийнгийн валентинд зориулсан ми хумсны будалт хэхэхэх :)) Ёстой хөөрхөн байж ээ... Гэхдээ одоо дахиж ийм гоё сэтгэл зүтгэл надаас гарахгүй л байх даа ... :(

     Зиа тэгээд энэ жил би нь ч бас хоосонгүйээ хамгаас хайртайсаа бас хамгийн дуртай шок оо авсөөн авсан. ( ээжээсээ :p) кк Ээж минь орж ирсэн чинь л яар нэг хувааж идэх шок нтр байхгүй юу гээд л учир зүггүй цүнх ухснаа яар мяаээн гээд надад баярын бэлэг өгсээн хэхэ Угаасаа л хайрын баяр л гэдэг болохоос заавал амраг хайртын баяр гэж тодотгодоггүй л биз дээ яадээн хэхэ Тэгээд бусадтай адилхан гайхуулж шейрлэмээр санагдчихлаа ярьшиг л байна нтр хэхэххэШок ч идээд л ... Хайрттайгаа ч байдааг л... Энэ жилийнх ч давгүй шүү... :)

HAPPY VALETINE'S DAY FOR ALL THE HAPPIEST COUPLES

Өнөөх Single's day & My day :p

           2.13 Sinlge's day + my friends bday party хэхэ сайхооон нэгтгээд л ердөөсөө амар тэмдэглэчихэж байгаам шдээ. Эхийг нь  эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг л... Аль альныг нь амжуулөөд л... хэхэ Миний найзууд бол миний ертөнц тэд юу гэж ч боддог бай doesnt matter. хммм тэгээд л ээжийгээ бодоод л найзуудаасаа түрүүлээд л гэртээ харих гэж бөөн шалтаг, шалтгаан тоочсоор залхаж байна дөө... Мэдкү найз бол олдоно ээж бол олдкү гээд л бодоод байхээн ...

   Түдэй чинь бас өнөөх госуудын баяр юм гэнээ хэхэ яар тэмдэглэж үзсэн ч биш. мэдкү мэдкү угаас таксины жолоочид бүгд л танилцъя гэдгээс хойш яар сураагүй биш чадкү чадкү гээд л.... өдөр үргэлжилсээр л ...

хэхэ мар бүх хүн госоороо зугаа цэнгэлтэй байхад иб нь юу хийх юм болдоо мэдкү мэдкү... кк яар ч байсан гэртээ ганцаараа баймааргүй л байна шоо.... Ээжтэйгээ валинтений захдал үздээнмуу хэхэ ээж минь хажууд минь байхад иб нь 100% өөртөө итгэлтэй, сэтгэл булаам сайхан охиооооон... хэхэ :p

Би бол???

Чи хэн бэ ?

Би бол эцэг эхийн хайраас бүтсэн. Энэ орчлонгийн нэгэн биет. Цааш нь өөрийгөө судалж үзье дээ. Яг хариулах гэхээр бас хэл ам эвлэхгүй байхээнмаа.

Чиний мөрөөдөл юу вэ?

Эмэгтэй хүн болохоор өөртөө таарсан хөөрхөн, халуун дулаан гэр бүлээ бүтээж элэг болоод мөр бүтэн явах л юмдаа.

Нөгөө талаар хамгийн хийх дуртай зүйлээрээ мэргэшиж байгаа ба үүгээрээ амжилтанд хүрэх нь нэн тэргүүний зорилго. Ирэх 5 жилийн зорилтоо тодорхойлцон байгаа бөгөөд түүнийхээ хундаамыг сайн цутгахын тулд хичээж л явна.

Чи мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу хийж байгаа вэ?

Мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөхгүй бол тэр нь хүсэл болдог гэж саяхан сонссын байна. Дээрх асуултанд дэлгэрэнгүй хариулцоон. :)

Чи яг юуны тулд амьдарч байгаа вэ?

Энэ ертөнцөд өөрийгөө амьд, хорвоогийн тоосыг хөдөлгөж буй нэгэн биет гэдгээ мэдрүүлж, хожимын нэгэн өдөр бусдад дурсагдаж явахын тулд мөн ээжийгээ хамгийн ихээр баярлуулахын тулд амьдардаг.

Чи ямар амжилтаараа хамгийн их бахархдаг вэ?

3 сарын турш гэр бүл, найз нөхөдөөсөө хол таньж мэдэхгүй газар хэл усгүй биеэ дааж амьдарсан. Өөрөө ажил хийж мөнгө олж олсон мөнгөө байр хоолондоо зохицуулж мөн шинэ газар хүнтэй танилцаж их юм сурсан бодсон. Мэдээж зөндөө хүмүүс ч тусалсан.Энийг ганцхан би туулсан биш өөр зөндөө хүн ингэж амьдарч байгаа л даа гэхдээ миний хувьд надад хамгийн их өгөөж өгсөн хамгийн зөв сонголт минь байсан болохоор баяртай байдаг.

Чи амьдралаас юунд хамгийн их талархдаг вэ?

Зүгээр л намайг хүн болгож төрүүлж өсгөж өгсөн ээжтэй л талархаж амьдардаг. Би аавгүй л дээ. Тухайн үед ээжид минь ямар хэцүү байсанг ч бага сага ойлгодог. Зүгээр л миний амьд шүтээн дээ.

Чамайг хайрладаг хүмүүст чи цаг зав сэтгэл зүрхээ зориулдаг уу?

Хангалттай зориулдаг өөрийн чадах бүх зүйлээрээ. Гэхдээ хамгийн ихээр зориулах ёстой хүндээ хамгийн бага зориулдаг болохоо саяхнаас мэдэж авсан. Үнэхээр харамсалтай санагдсан шүү. Тэр хүн бол миний хамгийн хайртай ЭЭЖ минь. Одоо бол сайн охин байгаа. :p

Чи өөрийнхөө төлөө хийсэн хамгийн том зүйл юу вэ?

Өөрийнхөө ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ тэр нь зөвхөн миний бижкээн нууц. кк

Чи өөрийгөө хэр үнэлдэг вэ?

Өөрийгөө бусдын адил эгэл жирийн охин л гэж боддог доо. Гэхдээ энэ нийгэмд ингээд л урсгалаараа яваад байвал эндээсээ холдохгүй болохыг ойлгож байгаа тул бас л бодох л хэрэгтэй болж байна даа.

Чамд нэг жилийн амьдрах хугацаа үлдсэн бол юу хийж амжуулах вэ?

Минут секунд бүрийг алдалгүй ээжтэйгээ л өнгөрүүлэх байх. Ээжийнхээ харахыг хүссэн болгоныг харуулж, хийхийг хүссэн бүрийг цуг хийж, унтах мөчийг ч алдалгүй харж хонох байсан байх. Ямар муухай асуулт вэ? Нулимс гаргаа хаячдаг :(

Чи 3 жилийн өмнөх өөртөө юу гэж зөвлөх байсан бэ?

Хэхэ болдог бол үлдсэн бүх цаг хугацааг 3 жилийн өмнөхөөрөө л өнгөрөөгөөрэй гэх байсан :p Жоохон байх гоё ш дээ Зөвхөн зунаа, цэнгэл...

Чи цагаа юунд хамгийн их зарцуулдаг вэ?

Уг нь ид сурдаг насандаа хичээл номдоо л гэж хариулвал зөв байх. Даанч энэ цахим ертөнцөд дэндүү сэтгэл алдраад хамаг цагаа энд л өнгөрөөж байна өө

Чи цагаа зөв зохицуулж мөн ашиглаж чаддагуу?

Ёстой гүй шдээ. Яанаа нээрээ би??? Энэ хамгийн асуудалтай зүйл байнаа. Бодсон санасан хийж бүтээх юм уг нь энэ мулгуу толгой дотор их л байна. Даанч энэ хайрт ком ныхоо урд суухаар л цаг хугацаа өнгөрч байгааг ч мэдэхгүй тийм болчих юмаа. Цаашдаа авч үзэх л хэрэгтэй асуудал даа!!!

Чи юуг хамгийн сайн хийж чаддаг вэ?

Заа байз!!! ямарч байсан хүнийг маш сайн ойлгож хань болж чаддагаа мэднэ. Өөр чинь...

Чи өөртөө болон одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?

Амьдралдаа бол сэтгэл маш хангалуун байдаг. Харин өөртөө бол учир дутагдалтай зүйлс зөндөө.

 

~~~Зиа нэг иймэрхүү асуулт байхаар нь хариулах гээд үзлээ. Бас л юм бодогдуулж байна шүү. Ер нь нэг ингэж хариулаад бодол санаагаа цэгцлээд авчихвал хэрэгтэйн байгаам. Ёоох хариулахад хэцүү асуултууд яар их байнаа. Өөрийгөө таних хамгийн хэцүү гэдэг бас л үнэн үг байна шүү. Ингээд өөрийгөө улам ихээр судлаад байдаг хэрэгээ. :) АМЖИЛТ М..... ~~~

2.11

     Зиа амралтын өдөр ч сайхан шүү гэрийнхэнтэйгээ өглөөг цуг угтаад л ... (Учир нь ажлын өдөр сэрэхэд дандаа гэртээ ганцаараа байж байдаг юм өө :( ) Үндэсний маань баяр наадам болох цагаан сар дөхөөд л газар сайгүй л хүн холхиж байх шиг байна даа. Өнөөх л бага байхын хэрэгтэй хэрэггүй эрээний эд зүйлс өгдөг ч хэвээрээ бололтой. Дэлгүүр хоршоо орохооор хүмүүс урьдын адил л өнөөх зүйлсрүү гар сарвайн ухаан жолоогүй авцгааж л байхын. Үндэсний маань цөөхөн баярын нэг хамаатан саднаа таньж мэдэж, ахмад настнаа хүндэтгэдэг хамгийн чухал баяр боловч хаана хаанаа толгой толгой гашилгасан хүндрэлтэй баяр шүү. Хэнд юу өгөх үү гээд л бүтэн сарын өмнөөс бодоод л хайгаад л цуглуулаад л ... Уг нь өвөө эмээгийн маань эцэг эхийн үед бол идэж уух юмаа элбэгхэн бэлдээд л орж ирсэн жаахан жаалуудад боломжоороо чихэр юмуу боорцог атгуулаад л гаргадаг байсан гэх. Тийм л байхад болоодогоо хэдэн үг солилцоод амар мэндээ мэдэлцээд л өнгөрөхөд сайхан шүү дээ.

Өө тэгээд хүн бүр хөл толгойгоо олохгүй цагаан сар бууз банш гээд явж байтал хажуугаар нь бас өнөөх ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР гээч нь болкээд залуучууд маань бүгд дотроо бөөн сюрприз бодож толгойгоо гашилгаж байна даа. хэхэ Гадуур ч зүрхэн хэлбэртэй болгон борлогддог цаг ч ирлээ дээ. :)

Таны доторх та ....

Эхийн тань умайн ариун амсар нээгдэн тээгдэн явсан ураг та амь тэмцэх дүлэлтээр баяр гуниг сүлэлдээд байдаг замбуулинд учир утга дагуулан хүмүүн төрлийг олсноо зарлан уйлан чарлан ирсэн цагаас тань багаас тань өдийг хүртэл тантай цуг таны зүрхний уг гүнд зулайгаас өлмийд таны нүдний цөцгийнд таны доторх та сүүдэр мэт даган шүүдэр мэт гялтганан түүдэг мэт ассаар найз нөхөд насны хань аав ээжээс тань илүүгээр таныг хамгийн сайн мэдэх оршихуй. Манан дунд гундан ядрахын эсвэл мандан бадрахын хоёуланд нь таныг хэзээ ч орхиогүй дээдэс доодосгүй таныг хууран мэхэлдэг ч ганцхан тэр л үнэн гоо сайхан хайр руу хөтөлсөөр гэтэл та түүнийг үл анзааран өтөлсөөр

Миний дотор байгаа би мөнхийн орь залуугаараа халуун гараа зүрхэн дээрээ тавиад толинд харах болгондоо би түүнийг мэдэрдэг үүр цайв уу үгүй юу хөнжлөөс минь хуу татан хүсэл мөрөөдлийн зүг хоёул хооронд гүйдэг. Угаас би бурхан бугаас илүү зөвхөн түүнд итгэдэг. Миний доторх би аль нь зөв аль нь бурууг андахгүй надад багшилсаар урагшилсаар он жил сар улиран цагаан үсийг ургатал газрын гаваар шургатал мэлмий юуг минь гэрэлтүүлэн өндөрт дүүлнэ заримдаа түүний хүсэл надад арай томддог буруу гишгэвэл надад даруй гомддог тэр мөсөн хонгил мэт

Гомдол нэхэхийн оронд зүгээр таларх басамжилахын оронд харин бахарх үзэн ядахаа болиод чанга тэвэр таны доторх таны зан цэв цэвэр өшөө хорслоо мартаад уучлаач өөрийн дотор байгаа хоригдлоо суллаач түүнээс булааж авсан бүхнээ буцаагаад өг хуучин бүхнийг балруулд залруул дарвуулт хөлгийн ахмадтай танилц энэ бол та гайхамшигтай онцгой гэдгээ ухаар хэрвээ та байхгүй бол маргааш нар гарахгүй дэлхий эргэхээ болино шувуу жиргэхээ болино тэнгис далай ширгэнэ би мэргэн биш гэхдээ та жирийн иргэн биш таны доторх та хорвоог самарна эсвэл аварна жолоо таны гарт битгий март цав цагаан дув дулаан шув шудрага гэв гэгээн өөрийгөө гэв гэнэт таньсан таны бодол чухал үг чухал үйл чухал бүгд чухал бүү цухалд

 

 

by Яргай загас

Төгс биш эмэгтэй ...

Don't be cry

Make me smile

Never mind

Will be fine

Төмөр зүрхтэй төгс биш эмэгтэй

Хүйтэн бороонд даарахыг мэдэхгүй

Түнэр харанхуйд төөрөхөөс айхгүй алхалнаа

Хайрын дарсанд шунахыг хүсэхгүй

Хад чулуунд бүдэрч унахгүй

Хатуу үгэнд шантралгүй урагшилнаа

Тиймээ би цоглог бүсгүй

Тэгээд өөртөө итгэл дүүрэн

Нялуун үгэнд үнэн дургүй

Хоосон сэтгэлд уягдахгүй ээ

            Хүмүүс намайг дэгжин гэдэг

            Хэт ихээр заримдаа магтдаг ч

            Үнэндээ би өөрийнхөөрөө амьдарнаа

            Хээнцэр алхаа айлгүй инээд

            Гэнэн охидын араншин гэдгийг

            Тэртээ тэргүй өөрөө би мэдэрсэн

            Хайр дурлалд яарахгүй

            Харц бүхэнд догдлохгүй

            Үнэн үгэнд гомдохгүй

            Өөртөө би эргэлзэхгүй ээ

Час улаан, цав цагаан, цэв хүйтэн бороон дунд

Шүхэргүй, нулимсгүй, гомдолгүй инээж алхалнаа

Бүрэнхий, харанхуй, сэрүүхэн шөнөөр

Айдасгүй, ганцаардалгүй, цөхрөлгүй хаа сайгүй алхалнаа

Улаан машин цагаан даашинз

Ухаан алдам сайхан залуу сүйн бөгж сүйт хархүү мөрөөдөл биш

Гэнэт ирсэн дурлал байсанч тэнгэрт нисмээр хайр ирсэнч

Өөрийн замаасаа би хэзээ ч ухрахгүй ээ

Өнгө мөнгөнд шунахгүй ээ

Өр зүрхээ хуурахгүй ээ

Хэн нэгнийг гомдоохгүй

Хэлэх үгээр мохоохгүй ээ

 

П.Одгэрэл

 

Бөөлжсөн бөөлжисөө буцааж долоохыг хүсэж байна гэж үү?

Хагцая Салая гэдэг үг амныхаа зоргоор хэлдэг үг биш

Хэр олон хэлнэ тэр хэмжээгээр үнэ цэнээ алдана

Чин сэтгэлээсээ шийдсэн үедээ л зөвхөн хэл

Чи нэгэнт шийдсэн бол эргэж харалгүй чигээрээ алх

Хаа нэгтээ чамайг түүнээс илүү хайрлах залуу байгааг олж хар

Харин хэзээ ч бүү эргэж буц

Буцаж нийлэх бол

Бөөлжсөн бөөлжисөө буцааж долоохтой л адил....

 

Хэрэв хэн нэгэн чамайг мартагдахааргүй гомдоовол

Хэзээ ч бүү уучил

Гомдсон гомдлынхоо хэрээр улан доороо гишгээд алхал

Гоо сайхандаа улам ихээр анхаар

Хайраар жаргаах тэр хүн чинь биш бол

Хайртай байсан ч зүрхээ бүү дага

Жажилаад газар хаясан шороотой бохио

Түүж аваад дахин амандаа хийхийг хүсч байна гэж үү???

 

Үүнийг л асар ихээр ойлгов...

Хааяаадаа дурлалаа дутуу орхих сайхан...

~~Хааяаадаа дурлалаа дутуу орхиж

~~Хаа нэгтээ санан дурсах сайхан

~~Дутуу орхисон дурлалын бүх зүйлс төгс

~~Дуугүйхэн дотроо санагалзах бас сайхан

~~Хэн нэгний зүрхний нэгээхэн буланд

~~Хэнзхэн байдлаараа чимээгүйхэн шигдээд

~~Насан туршдаа тэрний намайг санан

~~Нарлуу харж мишээн намайг бодож байхыг нь мэдрэх сайхааан...

 

2011.01.27

 

Чих баясгаж байх жишээний :p

Олон таван үггүй оруулчая хэлэх гэсэн бүх зүйлс тодорхой зүгээр л сонсоод үз. Асар ихээр таалагдав :)

Томоогүй балчир наснаасаа үргэлж хамтдаа бид цугтаа...

     2012.01.22 гэдэг нэгэн өдөр миний амьдралын түүхэнд бичигдэх өдрүүдийн нэг болон үлдэв ээ гэж... Ижилдэн дассан 10 жилийн найз охидуудынхаа заримтай нь салая гэж бус салаа замын эрхээр салсан байсан ба 4 жилийн дараах энэ л өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзлаа. Үнэхээр сонин содон бас сайхан... :) Хар багадаа шороо идэж үзээгүй ч бусдыг бүгдийг нь л цугтаа хийж явсан сайхан цаг бидэнд бий... Өвлийн хүйтэн өдөр гадаа жийлцэж тоглоод л... Зуны халуунд PC хэмээх алдарт үүрэндээ өдөржин буудаад л... Дэндүү сайхан дурсамжтай хүүхдүүддээ... Энэ бүгдийг ярьж суусаар өдөр хэрхэн өнгөрснийг ч анзаарсангүй нэг л мэдэхэд харанхуй болж гэр бүлтэй болцгоосон найзууд минь үр хүүхэдрүүгээ яарч байх юм. Амьдрал ч хурдан өнгөрч байна шүү. 4хөн жил чинь уг нь 80 наслана гэж бодоход дэндүү цөөхөн жил шиг боловч энэ хэдхэн жилд найзууд минь амьдралдаа том алхам хийж хань ижил, үр хүүхэдтэй болжээ. Үнэхээр ханиа зөв сонгосон л бол тэд минь одоо алзах зүйлгүй цугтаа ирээдүйг харан алхаад л байж дээ. Аз жаргал хүсье!!!

Аа бас нэгэн зүйл ажиглагдлаа. Ээж минь хэлдэг байсан ямар ч байсан заавал боловсролтой болох ёстой гэдэг үгний утгыг жаахан ч гэсэн ойлгож авлаа. 4 жил уулзаагүй гэх найз маань 10аа төгсөөд л хүүхэд гаргаж харж өсгөх гээд явсаар сургууль соёлоо ч бүр мартаж, одоо ч бүр сонирхолгүй болсон биз. Гэртээ хүүхдээ харж суусаар өөрийгөө ч бүр мартсан бололтой. Багадаа цовоо цойлгон, ухаан хурц гээд л бидэндээ л толгой цохидог нь байсансан. Магадгүй дахиад 4 жилийн дараа гэхэд бидний дундах өөр зүйлс улам л ихсэх байх даа :( Юу ч болж байсан эмэгтэй хүн өөрийгөө байнга арчилж тордож байх хэрэгтэйг l улам ойлгож байна.

Зиа тэгээд ямар ч байсан сэгсгэр хэдэн найздаа Хайртай :) Миний амьдралыг надтай зэрэгцээд л хүүрнэх хүмүүс юм байгаам ш д хэхэ :P Насн туршдаа найзуудтайга энэ л чигээрээ цуг байхыг хүч байх юм ...

 

~~Томоогүй балчир наснаасаа үргэлж хамтдаа бид цугтаа

~~Тоглож наадаж унаж доргиж явсан он цагт бид хамтдаа

~~Сайн найз минь сайн анд минь

~~Сайн нөхөр минь чи миний найз

~~Мөнгө цаас бол юу ч биш андаа үрэгдээд барагдаад дуусчихдаг юм

~~Жинхэнэ найз минь дэргэд минь байхад сэтгэл минь онгойж уужирдаг юм

~~Би нэг л зангаараа энэ л сурсан зангаараа

~~Миний сэтгэлд хамтдаа бүгдээрээ бөөнөөрөө ЦУГТАА

~~Өө миний сэтгэлд дотно найз минь

~~Өдий хүртэл хамтдаа байснаа бодоход надад сайхан байна.

~~Амьдрал гэдэг ердөө л ухаан зарсан тоглоом

~~Аа гэхдээ жинхэнэ найз бол үнэхээр сэтгэл догдлом

ЛГБТ -г ойлгосон минь...

     Амралтын өдрүүд үргэлжилсээр л.... Хийж бүтээсэн ч зүйлгүй байтал хичээл орох дөхчихлөө. Яаж зүгээр байхав гээд төгөлдөр хуур дээр хоёр ая дарж сурлаа. хэхэ Бас ч хоосонгүй ээ. Бас ойрд сонгодог зохиолууд ихээр таалагдах боллоо. Нэт яруу найрагчдын намтартай танилцлаа. Үнэхээр унших тусам улам ихийг мэдмээр санагдах юм. Яг л соронз шиг татагдаад сэтгэл сайхан. :) Тэгээд л энэ тэндээс номных нь нэрийг олж авахаар ядуу оюутанд өнөөх бүтээлийнх нь өртөг ихдэх юм. Гэхдээ бага багаар нэг нэгээр лож уншиж байтал болох биздээ.

Зиа тэгээд нет ухаж байгаад санаандгүй http://enkhriimaa.blogspot.com/ гэсэн блог-г оллоо. Уншаад сонирхоод ч үзлээ. Үнэхээр их таалагдсан. Яг л уншиж байх хугацаанд тэр хүний ертөнцөөр бүрэн төгс амьдарч байх юм. Мэргэжил нь сэтгүүлч болохоор ч тэр үү сайхан бичих юмаа. :)

Блог-н эзэн нь бидний мэдэхээр өнөөх ГЕЙ МИСС Энхриймаа юм байна. Бусад хүмүүсийн л адил урьд нь би гэдэг хүн хараад л пүү паа өнөөх гомо явж байна гээд л өмссөн хувцас гутал алхаа хөдөлгөөн гээд л бүхнийг нь харж амны зугаа болгож ярьдаг байлаа. Манай нийгэм ч угаас ийм зүйлийг хүлээж аваагүй байсан болохоор тэр биз. Гэтэл тэр хүний блог-г уншаад үзсэн чинь бас арай өөр өнцгөөс харж байх юм. Нээрээ л нэгэнт ингээд төрцөн хүн шүү дээ. Бидэнтэй л адилхан эцэг эхийнхээ хайр сэтгэлээс л үүссэн гайхамшиг. Ямар нэг байдлаар илүү харж онцгойлох шаардлагагүй адилхан л хүн гэдэг талаас нь илүү ойлголоо. Бас тэр хүн тэгж оршуулгын газар өчнөөн хүмүүст зодуулж үхэлтэй нүүр тулчаад ямар их тэвчээртэй юм бэ гэж биширлээ. Хэрвээ би тэр хүний оронд байсан бол магадгүй гэртээ хөнжлөө нөмрөөд л харанхуй буланд хамраа цухуйлгахгүй сууж байх байсан биз. Сайн байна бүсгүй минь амьдралд нь амжилт хүсье!!!

Ер нь тэгээд хүн ам өсөн үржиж улс орон хөгжиж байга манайх шиг оронд цаашдаа ч тэр гомо, лесби, транс өөр юу байдээн тиймэрхүү хүмүүс ч илүү олширох нь тодорхой. Тиймээс манайхан одоо хүнийг хүн гэдгээр нь хүлээж авах цаг нь болж дээ. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад бол бүр тэдгээр хүмүүс хоорондоо гэрлэх тухай хууль ч байдаг. Тийм байхад бид ядаж зүгээр л нүд үзүүрэлж илүү харахаа больчихвол цөөхөн монголчуудын маань хэдэн хүний амьдрал ч бас тэгширчих юм байгаамдаа.

За тэгээд удахгүй бүх зүйл сайхан болох байлгүй дээ...

♥ I LOVE MOMMY ♥

   Зиа 01.17-н гэж бас нэгэн сайхан өдөр өндөрлөж байх чинээ :) Сайхааан сайхан ... Сайхан бүхний цогцлон хэдэн андууд минь бүр сайхан хэхэ . Та хэд минь минийхээ амьдралд байхгүй байсан бол би чинь яанамбээ Хайртайн байгаам ш дээ

   Гэхдээ гэрийнхээ хаалгыг онгойлгоод л оройтож ирсэндээ харамслаа... Ээж минь оройноос хойш залгаад л ээжийнх нь бие муу байнаа эртхэн ирээд бумба ядаж тавиад өгөөчээ гэхээр нь одоо бүр арга нь нарийсаад биеэ өвдлөө гэж ярьдаг болж байгаа юм байх даа гэсэн юм бодоод л тоохгүй байсан чинь жинхнээсээ өвдсөн байж... Эхийн санаа үрд Үрийн санаа ууланд гэж үнэн үг юмдаа... Хүний хүнээс дутаахгүй гээд л өөрөө бүгдийг хийж яваа ээжийгээ ганц өвдөхөөр нь ч халамжилж чадахгүй над шиг үр байх юм даа... Энэ ч муугийн дохио шүү... Яахав дээ хэдэн өдрийн жаргал цэнгэл хэнд ч олдох л байх хэрэв надад мөнгө болоод эрх мэдэл байвал ... Харин хэдхэн жил надтай байх ээж минь МӨНХ биш шүү дээ... Мэдсээр байж л байнга тэтгэвэрт гарах гэж байгаа ээжийгээ гомдоож нүдэнд нь нулимс хуруулах юм. Хэдий урт наслана гэж... Хэзээ нь ээжийгээ баярлуулна гэж... Хэзээ эхийнхээ ачийг хариулна гэж... боддог юм болдоо бүү мэд. Хэзээ л ухаажих гээд ингээд яваа үр юм болдоо. Үнэхээр л том хүн болох цаг нь ирж дээ.

   Ухаар Ойлго Хайрла Охин минь Хүнд Эх Эцэг ганц л Заяадаг юмдаа...

Мэдэхгүй юмдаа улс орны хөгжилийн зүг хаашаа гэдгийг...

     Заа шатахууны үнэ нэмэгдлээ гээд л нэг орой энэ тэндгүй ШТС-даар оочир дараалал үүсээд л хот тэр аяараа л хөл хөдөлгөөнд оров. Хүн бүр л дотроо шатахууны үнийг дагаад бүх юмны үнэ өсөх нь хэмээн халаглаж байсан нь ч бодосноор болж бүх зүйлсийн үнэ өслөө. Шатахууны үнэ өсөхөөр л маргаашнаас нь дэлгүүр хоршоо ямар үндэслэлээр нэмээд байгаа нь тодорхойгүй ШАТАХУУН гэсэн ганцхан хариулттайгаар хоёр нугалаад үнээ зоодог нь "Гэм биш зан гэдэг шиг л" хэвийн үзэгдэл болждээ.

     Тэнгис кино театр 1000 төгрөгөөр үнээ нэмж

     Такси км нь 1000 төгрөг нэхэж эхэллээ

     Махны үнэ кг нь 7000 төгрөг болж

     Сүүний үнэ 200 төгрөгөөр нэмэгдэв

     "Дарь эх - 7 буудал" , "Зүүн салаа - 100 айл" чиглэлийн микро автобус 1000 төгрөгөөр үйлчилж байна

     680 төгрөгөөр зарагдаж байсан талх 1000төгрөг

     250 төгрөгийн 00-н цаас 400 төгрөг

     65 сая төгрөгийн байрны үнэ 80 сая төгрөг

     9 сая төгрөгийн машины үнэ 11 сая төгрөг болж тус тус өссөн байна.

 -гэсэн мөртүүд үргэлжлээд л хаа сайгүй хэлтэй болгон л ярьж явахын. Сайтуудын нүүрээр "Ажилгүйдэл дээд цэгтээ хүрлээ" , "Вальютын ханшийг санаан зоргоор нэмж байна" , "Бэлэн мөнгө тараагаад л... Юмны үнэ өсөөд л..." , "Такси хүссэн мөнгөө нэхэж байна" , "Сар хоосон хонож цагаан сараар 1сая төгрөгний ууц тавих нь..."  гэсэн сүртэй гарчигтай нийтлэлүүд үргэлжилсээр л... Харин энэ бүгдэд төр засгаас ард иргэдээ харж үзэж байгаа байдал нь хүн бүрт 1 сая, оюутан бүрд сар болгон 70мянга, иргэн бүрд 21мянга гэх мэт бэлэн мөнгө тараагаад л... Улам мөнгө үнэгүйтээд л... Ард иргэд нь ч бэлэнчлэх сэтгэхүйтэй болоод л... Харин дундаас нь 76 ба Гадаад иргэд хөлжөөд л... Гэхдээ эдгээр мөнгө төгрөг нь бас хугацаатай. Ердөө л сонгуульт жил хүртэл. Мэдэхгүй юмдаа улс орны хөгжилийн зүг хаашаа гэдгийг... Уг нь ч иргэн бид нар нь хүн бүр дор дороо өөрсийнхөөрөө хүнээс гуйхгүй амьдраад л байвал монголдоо оруулж буй жоохон ч гэсэн тус нэмэр гэж бодоод л хөдөлмөрлөөд байдаг. Амжилтанд хүрж овоож оцойж байгаа нь ч алга дөө. Татаас түлхээс байхгүй л бол хэцүү болсон шиг...

Би ч уг нь хичээлдээ тийм муу биш бүгдийг өөрийн чадлаар хийж бүтээж босч ирнэ гэж боддог байлаа. Угаас дээгүүр доогуур гуйж гувших таних хүн байх биш. Өөртөө л найдаж явсан авч энэ нийгэм миний бодлыг 360градус эргүүлсэн. Сургуулиа амжилттай төгссөн ч хангалтгүй бололтой. Яаж ийж байгаад хэд гурван цаас олж гайгүйхэн байгууллагад зарим этгээдийн карманд нь мөнгө хавчуулж байгаад ч болов шургаж авахгүй бол болохгүйн шиг байна даа... Залуус бидний бодол хүртэл ингэж эргэж байхад ч авилгатай тэмцье гэж мянга орилоод юу л өөрчлөгдөх аж.

     Юу л болоод байна даа миний Монгол минь... Уг нь хөгжин дэвшиж л яваа гэж найдах юм.

Өөрийгөө сорь :)

   Бүтэн Сайн өдрийн мэнд !!! Өнөөдөр ч бүх зүйл бүтэн сайхан байх байхаа. Хүн бүр гэртээ сэтгэлийн амар амгаланг мэдэрч байгаа байх. :) Амралтын өдрүүд ч сайхан шүү. Өглөө босоод л цайгаа чанан хайртай хүмүүстэйгээ ширээ тойрон ундаа уугаад л... Дуртай... Дуртай... хэхэ Зиа тэгээд бодож явдаг зүйлийг минь уран яруу сайхнаар бичсэн нэгэн бичлэг оллоо ихээр таалагдсан болохоор эндээ шейрлий гэж бодлоо.

Өөрийгөө сорь

Өөрийгөө чангааж сорь. Ууланд зугаалж, балет бүжиглэж, боулинг тоглож, нугарч, өглөө бүр гүйж өөрийгөө чангалж сорь. Юу чаддагаа хар. Судоку, шатар тоглож үгийн сүлжээ бөглө. Дорны яруу найраг уншиж оюун санаагаа чангал.
Чимээгүй суух цагыг өөртөө гаргаж, тунгаан бодоход өөрийгөө хүчил. Еврэй сүм, буддын сургаалийг уншиж ухаж ойлго. Муу зуршилаасаа хол байх хатуу амлалт өөртөө өгч үнэнч бай.
Өнөөдөр бүх зүйл бүтэмжэй сайхан байсан ч цоо шинэ зүйлд хүчээ сорь. Өөрийнхөө чаддаг шинэ зүйлийг нээ. Сүнсээ амьд байлга.
Энэрэнгүй, нийгүүлсэнгүй жинхэнэ хүн байхад өөрийгөө сурга. Өнөөдрийн жижиг зүйлсийг өчүүхэн болгож алс хэтийн мөрөөдөлдөө хүрэх ажлыг бодлоготойгоор, бас хурдан хийхэд өөрийгөө шах.
Бусдын хэлсэнийг бус зөвхөн өөрийгөө доторхыг сонсож чаддаг, яг үнэндээ чи хэн бэ гэдгийг таньж мэдэхэд өөрийгөө сорьж тань.

Эх сурвалж: www.goolingoo.mn

~~Амжилт~~

Нөхөрлөл мандтугай...

Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дууссандаа

Нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлнээ

Наслахын хувьсалд чи хажууд минь байдаг

Намайгаа өөртэйгөө ууснаж нэгтгэсэн НАЙЗ минь...

   Зиа түдэй ч ёстой нар элчээ гамгүй зөвхөн над руу цацсан юм шиг л сайхан өдөр байлөө гэж хэхэ :) яагаад гэдгийг дараа бичье дээ. (хэт урт болохоор залхуу хүрэв :p) Яг одоо өөр зүйлийн талаар бичмээр санагдлаа. Тэр юу вэ гэвэл хэдэн муу сайн найзуудынхаа талаар юмаа.

Заа би гэдэг хүн олон дунд бужигнаж явах дуртай нэгэн. Айлын ганц хүүхэд болоод ч тэр үү ганцаараа байж чаддаггүйнмаа. Ганцаараа байхдаа нэг л бухимдаад л байж сууж чадахгүй заавал хэн нэгнийг дуудах ч юмуу гараад л явчина хэхэ Энэ зан маань ч нөлөөлсөн үү азаар олон сайхан найзтай тэдэндээ ч хайртай ♥ Багын, Арван жилийн бага ангийн, Дунд ангийн, Ахлах ангийн, Оюутны, Рашаан дээр амарч байх үеийн рашааны, Энэ тэнд танилцсан, Гадаадад байхдаа танилцан дотонссон, Ажил хийж байхдаа танилцсан гээд л найзуудын маань жагсаалт үргэлжлэнэ. Энэ хэдийнхээ ачаар уйдах завгүй залуу насыг өнгөрөөж байгаадаа баярлаж л явдаг даа. Найзуудын маань тэн хагас нь эрэгтэй бөгөөд эр эмээр нь жагсаалт гаргадаггүй бүгд л миний хувьд хамгийн сайн № 1 найзууд. Хэрвээ хэн нэгэн миний итгэлийг олж дааж чадах л юм бол тэрний төлөө өөрөөсөө болоод гэр бүлээсээ бусдыг зориулчдаг юм дөө тэгээд л чадах юм байвал гүйж өгнө дөө хэхэ.

   Энэ тэнд эрэгтэй эмэгтэй 2 хүн зүгээр сайн найзууд байдаг байдаггүй гээд л зөндөө маргасан харагддаг. Надтай хүмүүс маргаж магадгүй л юм гэхдээ яг үнэндээ бол эрэгтэй эмэгтэй 2 сайн найзууд байна гэж байдаггүй юм байна лээ. Зүгээр яахав энгийн сайхан найзууд бол насаараа ч хамаагүй байж болох байх харин бүр дотны бөөсөө хувааж иддэг гэдэг шиг тийм найзууд бол ховор. Тэр 2 хүний хэн нэг нь нөгөөдөө сайн болох хүртэл тэр хугацаанд л сайн найзууд байна. Мэдээж эр эм 2 чинь өдөр шөнөгүй зовлон шаналал, аз жаргалаа хуваалцаад л бие биенээ гээд л чин сэтгэлээсээ яваад байхаар чинь байгалийн жамаараа бие физологийн хувьд ч тэр дасаад нэг мэдэхэд л хэн нэг нь арай өөр нүдээр өөрийн эрхгүй хардаг болчихдог юмаа. Хэрвээ найз охин/залуутай бол сайхан найзууд яваад л байнан хэн хэн нь харин гэнэ алдаад хэн нэг нь салвал шууд л алтан боломжийг атгаад л авна даа. Нөгөөх нь ч гэсэн мэдээж зовж шаналж хэцүү байхад нь ч тэр баяр жаргалтай байхад нь ч тэр нэг хүн хажууд нь байгаад байхаар өөрөө ч мэдэлгүй нэг мэдэхэд л дасчихна. Байхгүй болохоор нь үгүйлдэг болчихно. Ингээд л нандин сайхан найзын холбоо үүгээр төгсөл болж өөр холбоонд шилжиж байгаамдаа. Өө бас нэг зам байнаа Юу вэ гэхээр нөгөө талын хүн тэрний сэтгэлийг хүлээж авахгүй байх. Хүлээж авахгүй нь дотроо бас 2 замтай хэхэ (онигоо шиг л юм болкээд байна шүү sorry) Сайн найзаа гэж бодож явж байхад чи намайг ингэх гэж гээд итгэл алдарах. Мэдээж тэр хүнд итгэл алдарж ийм байдалд орсон хүн цаашдаа урдын адил найзлаад явна гэж байхгүй. Ингээд дахиад л нөхөрлөл төгсгөл болж байгаан :(

Аа 2дох зам нь манай талын хүн ухаалагаар эртнээс нөгөө хүнийхээ байр байдлыг ажиглах. Мэдээж өөрийг нь арай өөрөөр харж нөхөрлөлөөс өөрөөр халамжилж байгаа нь сайн ажиглавал угаасаа мэддэгдэнэ. Тэрийг нь угтуулаад эртнээс өөрийгөө өрсөж сайн ойлгуулах. Би өөр хүнд сайн/хайртай гэдгээ бодитой ойлгуулах ч юмуу эсвэл би хэзээ ч найзтайгаа найзаас өөр холбоотой болно гэж боддоггүй. Өөр нүдээр харж ч чадахгүй хэрэв тийм зүйл тохиолдвол цаашдаа холбоотой байж чадахгүй байх ч гэдэг юмуу яриан дундаа бижкээн сүрдүүлэг маркын юм хавчуулах. Мэдээж нөгөө хүн ингээд холбоогоо таслахгүйн тулд зориглож сэтгэлээ нээхгүй. НӨХӨРЛӨЛӨӨ хэвээр нь хадгалах ганцхан арга бол энэ юм шиг санагдсан надад. Магадгүй одоохондоо үнэхээр чин сэтгэлээрээ сайхан найзууд байгаа хүн эрэгтэй эмэгтэй найзууд гэж байдаг юм гэж бодож байж болох юм. Гэхдээ энэ бүхэнд зөвхөн цаг хугацаа л хариулт өгнө. 30 40 хүрж хэн хэн нь эхнэр нөхөртэй болж сайхан найзууд хэвээр байдаг ч хэн нэг нь дотроо эхнэртэйгээ/нөхөртэйгөө учраагүй бол/ салвал найзтайгаа суух байсан даа гэж боддог юм байна лээ.

Би ч анх эр эм 2 сайн найз байж бололгүй яадаг юм гээд л өөр дээрээ жишээ татдаг байлаа. Би олон сайхан тийм найзтай хэн хэн гээд л нэр цохоод л. 4 5 -р ангиасаа л найзалсан эрэгтэй найзууд ч байсан болохоор. Тэгтэл надад дээрх 3 зам-рх бүгд тохиолдсон. 1-р зам гэвэл би багынхаа найзад хайртай болсон бөгөөд одоо түүнийгээ миний эцсийн хайр байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Даанч тэр минь гадаадад байгаа үнэхээр сэтгэлээрээ үнэнчээр хүлээж байгаа. Би чадах ч болно. Харин 2дох зам нь гэвэл бас л багын эрэгтэй найзууд маань сэтгэлээ элчилсэн бөгөөд би 3-р замыг мэддэггүй байсан болохоор заримтай нь одоо холбоо тасарсан :( . 3-р замын хувьд энэ аргыг мэдэж авч хэрэгжүүлснээс хойш дахиж найзыгаа алдаагүй яг одоо ч 2 эрэгтэй найздаа яг энэ аргыг хэрэглэж байгаа хэхэ :) заримдаа хөгжилтэй санагддаг юм. Ямар нэг юм ярьж байгаад л боломж л олдвол би ...-д үнэхээр хайртай найз нь хүлээнээ гээд л хэлээд л авна хэхэ Заза арай л нуршихлаа ингээд дуусгая даа.

 

Томоогүй балчир наснаасаа үргэлж хамтдаа бид цугтаа

Тоглож наадаж унаж доргиж явсан он цагт бид хамтдаа

Сайн найз минь сайн анд минь

Сайн нөхөр минь чи миний найз

Мөнгө цаас бол юу ч биш андаа үрэгдээд барагдаад дуусчихдаг юм

Жинхэнэ найз минь дэргэд минь байхад сэтгэл минь онгойж уужирдаг юм

Би нэг л зангаараа энэ л сурсан зангаараа

Миний сэтгэлд хамтдаа бүгдээрээ бөөнөөрөө ЦУГТАА

Өө миний сэтгэлд дотно найз минь

Өдий хүртэл хамтдаа байснаа бодоход надад сайхан байна.

Амьдрал гэдэг ердөө л ухаан зарсан тоглоом

Аа гэхдээ жинхэнэ найз бол үнэхээр сэтгэл догдлом

Тиймээ би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг...

~~Учир нь энэ дэлхийн хамгийн сайн сайхан юм бүхэн миний төлөө зориулагдсан байдаг…
~~Чөтгөр ч атаархам миний биед л наалдах гэж усны булга, тарвага, минж, суусар, бүр туулай хүртэл үсээ зумлуулж, торго шиг зөөлхөн арьсан дээр минь хэдэн жил, сараар хэвтэх гэж бүсгүй надад амиа өргөцгөөдөг…  
~~Хүн төрөлхөтний үнэт эрдэнэс болсон алт, мөнгө, алмаз эрдэнэ зөвхөн намайг л баярлуулах гэж сондор зүүлт болон хөл дор минь сөхөрдөг…
~~Орчлон дээрх хамгийн үзэсгэлэнтэй цэцэг хүртэл миний мишээхийг үзэх гэж хэдхэн хоног амьдраад хорчийж хатаж үхдэг…
~~Дэлхийн нэртэй загвар зохион бүтээгчид бүсгүй надад зориулж жил, сар өдрөөр толгойгоо гашилган ухнатдаг…
~~Нүүрний энгэсэг, тансаг үнэртэнг миний л таашаалд нийцүүлэх гэж бүхэл бүтэн лабораториуд дэлхий даяар ажиллаж байдаг…
~~Жимсний дарс, амттан бүхэн надгүйгээр юу ч биш…
~~Жирийн л нэг эмэгтэй хүнгүйгээр эрэгтэй хүмүүс хэн ч биш…
~~Би эмэгтэй хүн…
~~Энэ хорвоогийн дээд бүхнийг эдлэх л гэж би эмэгтэй хүн болсон…
~~Хамгийн халуун хайр, халамж энхрийллийг мэдрэх гэж, хамгаас дулаахан энхрий ялдам үгсийг сонсох гэж, хүж хорвоог гэрэл сүүдэртэй нь амтлах гэж хүн хүндээ би эмэгтэй хүн болж мэндэлсэн…
~~Надад л зориулж сонгодогууд төрсөн, намайг магтан дуулах гэж яруу найраг бий болсон…
~~Намайг хөгжөөх гэж эрвээхэйс нэг л өдөр амьдардаг ч эмэгтэй хүний зүүдэнд тэд өдөр бүр айлчилдаг…
~~Нар сар ч ялгаагүй, надгүйгээр онцгой байж чадахгүй байхсан…
~~Нэгэн гаригийг хөл дороо эвхрүүлсэн, нэрнээсээ л гайхамшиг цацруулсан би эмэгтэй хүн…
~~Ихэмсэглэл бардамналыг би л энгэртээ зүүж, инээмсэглэл гунигийг ухаандаа цэнлэж чадна…
~~Би эмэгтэй хүн болж төрсөндөө ихэмсдэг…
~~Гариг ертөнцийн гайхамшиг бүхнийг бүтээж, гайхамшгийг эдэлж, гайхамшгийн дунд гайхамшигтайгаар амьдарч, гайхамшиг болж мөнхрөх би эмэгтэй хүн – би бол гайхамшгийн дээд гайхамшиг.

 

Тиймээ бид бол бурханы гайхамшигтай бүтээл

Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг...

 

Эх сурвалж: www.zaluu.com

Нов ногоон модод баярын гоёлоо зүүлээ...

     ~~ Миний гоёсон ГАЦУУРХАН

     ~~ Мөрөөдөлтэй минь ижилхэн юм

     Шинэ өдрийн мэнд... Заа өнөөдөр гадуур ээжтэйгээ жаал явж шинэ жилийн бэлтгэлээ хангаж эхэллээ. Хороолол гудам шинэ жилийн гоёлоо зүүж үзэсгэлэнтэй сайхан харагдаж байнаа. Жилийн яг л энэ мөчид хичнээн дуртай гээч. Хамгийн гоё баяр бол жилийн эцсийн ололт амжилтаа дүгнэх энэ л үед болдог ШИНЭ ЖИЛ-н баяр юм. Энэ л баярын үдэш баян, ядуу, гадаад, дотоод, төрийн дээдэс, хар ажилчид бүгд адилхан сайхан сэтгэлээр хайртай хүмүүстэйгээ халуун дулаан уур амьсгалтайгаар ямарч уур бухимдалгүй нэг ширээ тойрон баярлаж чаддаг ганц баяр юмдаа.

     Хэдий 20 хүрсэн ч гэртээ бол нялх үр нь л юм чинь бусад хүүхдүүдийн адил жил бүр ээжээрээ ёолкоо засуулсаар л... :) Тэгээд л засаж дуусмагц нь өнөө л хүүхдийн зангаар мөнгөө тавь гэж нэхээд л... хэхэ сайхан үдэшүүдийн маань нэг. Ингээд Шинэ жилийн үдэшд гэрээ бэлдчихлээ. Шинэ жил дөхөх тусам айл бүрийн цонхны цаана өнгө өнгийн аз жаргал тодорон гэрэлттэх үнэхээр сайхан шүү.

     31ны үдшийг тэсэн ядан хүлээж байна даа.

 

Номин хөх тэнгэрээс цас хаялан орлоо

Нов ногоон модод баярын гоёлоо зүүлээ

Шинэ жилийн үдэш ширхэг цасан хаялаад

Шинэ амьдралын эхлэл шинэ онтойгоо ирлээ

Намайг энэ байгаагаар нь ХАЙРЛА...

 

Намайг энэ байгаагаар нь хайрла
Надаас өөр аашийг, өөр төрхийг бүү хүс
Намайг энэ байгаагаар нь хайрлаж эс чадваас
Намайг бүү хайрла чамаас би гуйя
Хатны зэрэгтэй дүйцэхүйц бардам занг
Харцаа нэгнээс буруулах ялдам ааль
Үгээ цэгнэж үйлдлээ хянадаг ухаалаг төрх
Үнэтэй хувцасаар гоёх тансаг нэгнийг
Надаас бүү хай надад аль нь ч байхгүй
Намайг энэ байгаагаар нь хайрла
Салхинд ганхах цэцэг шиг сайхан алхааг
Саваа мод шиг нарийхан хөл гоолиг биеийг
Урсгал нүд, уруулын будаг, ухаалаг харцыг
Уух дарснаас татгалздаг ариухан нэгнийг
Надаас бүү хай надад аль нь ч байхгүй
Намайг энэ байгаагаар нь хайрла
Надад байгаа нь дэггүй тэгээд зоримог зан
Нармайг чинь нээчих сэтгэлийн тэнхээ биеийн хүч
Хэлэх гэснээ хэлчихдэг ширэлсэн нүүр
Хэнийг ч хөгжөөж чадах алиа зан инээмсэглэх энэ л төрх байна
Би чамд амттай хоол жаргалтай амьдралыг өгч чадна
Би чамаас загварын хувцас үнэтэй бэлэг хүсэхгүй
Би чамайг энэ байгаагаар нь хайрладаг шиг
Намайг чи эл энгийн байдгаар нь хайрла
Намайг энэ байгаагаар нь хайрла
Надаас өөр аашийг, өөр төрхийг бүү хүс
Намайг энэ байгаагаар нь хайрлаж эс чадваас
Намайг бүү хайрла чамаас би гуйя...

 

Эх сурвалж: Би Чамд Хайртай

(Нийт: 27)